Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 328 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 199

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсад зохион байгуулах тив, олон улсын спортын тэмцээний тухай” Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 328 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “2018 онд зохион байгуулах тив болон олон улсын спортын тэмцээний жагсаалт, улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ”-ний:

4. Сагсан бөмбөгийн 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0

6. Уран сайхны гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 100.0 гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Мөн хавсралтын:

Нийт 1.100.0
гэснийг

Нийт 900.0
гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                             Ц.ЦОГЗОЛМАА