Хэвлэх DOC Татаж авах
“Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг батлах тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр                           Дугаар 207                         Улаанбаатар хот

 

“Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.3, Даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. “Сайн дурын даатгалын хэлбэр”-ийг хавсралтаар баталсугай.

2. Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 356 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

 

 

ДАРГА                                  С.ДАВААСҮРЭН