Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Сумын иргэн, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах/

ХОВД АЙМАГ, ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр            Дугаар 9/04            Улаанбаатар хот

 

   ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 18 дүгээр зүйлийн 18.1.2-ын “з”, Газрын тухай хуулийн 6 дугаар бүлгийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг үндэслэн Сумын иргэн, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах, хадлангийн талбай эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журмын тухай сумын Засаг дарга У.Цэрэнтогтохын илтгэлийг хэлэлцээд  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь.

Нэг. Сумын иргэн, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах, хадлангийн талбай эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журмыг хавсралтаар баталсугай.

Хоёр.Сумын Засаг дарга /У.Цэрэнтогтох/-д даалгах нь:

1.Сумын иргэн, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах, хадлангийн талбай эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журмыг сурталчилан удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэгжүүлж ажиллах.

2.  Байгаль цаг агаарын хүндрэл, малын гоц халдварт өвчин гарсан үед цагийн байдалтай уялдуулан бэлчээр ашиглах, хамгаалах шийдвэр гарган ажиллах.

3.Энэхүү журам зөрчсөн малчид, мал бүхий иргэд болон журмыг хэрэгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулсан багийн засаг дарга, эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцож ажиллах.

4.Энэхүү тогтоолын биелэлтийг баг бүрээр тооцон гаргаж, жил бүрийн 12 дугаар сард сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанд тайлагнах.

Гурав. Журмыг сумын малчид, мал бүхий иргэд болон иргэд, хөдөлмөрчдөд сайтар сурталчилан мөрдөж ажиллахыг багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв. Сумын иргэн, хуулийн этгээдээс нутаг бэлчээр ашиглах, хамгаалах, хадлангийн талбай эзэмших талаар нийтээр дагаж мөрдөх журам гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын 2017 оны 5/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

Тав. Энэ тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын дарга /Н.Сэр-Од/-д даалгасугай.

 

 

 

 

ХУРЛЫН ДАРГА                             Н.СЭР ОД