Хэвлэх DOC Татаж авах
“Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны  зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг тогтоох тухай

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ

ТОГТООЛ

 

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр             Дугаар 246                   Улаанбаатар хот

 

“Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны

зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг тогтоох тухай

 

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.7дахь хэсгийг тус тус үндэслэнТОГТООХ нь:

1.“Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийг хавсралтаар баталсугай.

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.“Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт”-ийн 1-14 дүгээр хавсралт тайланг 2018 оны 3 дугаар улирлаас эхлэн Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхийг нийт хадгаламж, зээлийн хоршоодод үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

 

 

 

ДАРГА                                   С.ДАВААСҮРЭН