A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 258

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг үндэслэн, "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1."Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчээр хангагдаж буй хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК /Г.Отгонбаатар/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 7 сарын 9-ний өдрийн 3958 дугаарт бүртгэв.