Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 7 сарын 9-ний өдрийн 3958 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр            Дугаар 258                Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

 

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг үндэслэн, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчээр хангагдаж буй хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг ”Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК /Г.Отгонбаатар/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

 

 

 

 

                     ДАРГА                                     А.ТЛЕЙХАН

          ЗОХИЦУУЛАГЧ                                 Д.БАССАЙХАН

          ЗОХИЦУУЛАГЧ                                Э.ТҮВШИНЧУЛУУН

           ЗОХИЦУУЛАГЧ                                У.МЯГМАРСҮРЭН