Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 7 сарын 23-ны өдрийн 3963 дугаарт бүртгэв.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018  оны 07 дугаар сарын 05-ны өдөр                               Дугаар 263                          Улаанбаатар хот

 

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

 

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг үндэслэн,“Төв Чандмань-ДЭХГ” ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Төв аймгийн Зуунмод сумын төсөвт болон үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжүүрээр тооцох дулааны тарифыг 29,875.00 төг/ГДж-аар баталсугай.

2.Батлагдсан тарифыг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Төв Чандмань-ДЭХГ “ОНӨААТҮГ /Ц.Жамбалсүрэн/-т үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

 

          

 

                               ДАРГА                                     А.ТЛЕЙХАН  

                              

 

                               ЗОХИЦУУЛАГЧ                         Д.БАССАЙХАН

 

                               ЗОХИЦУУЛАГЧ                         Э.ТҮВШИНЧУЛУУН

 

                                ЗОХИЦУУЛАГЧ                         У.МЯГМАРСҮРЭН