Хэвлэх DOC Татаж авах
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 07 дугаар сарын 05-ны  өдөр                  Дугаар 09/04         Улаанбаатар хот

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, 18.2, Татварын ерөнхий хуулийн  8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, хавсралтаар баталсугай.

2. Сумын Засаг дарга /А.Мөнхбат/-д даалгах нь:

А. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудад хог    хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллах

Б. Тухайн тогтоолын хэрэгжилтийг жил  бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тайлагнаж байх

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцсугай.

 

 

 

ДАРГА                              Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ