A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 02

Өвт

Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан тарифын дагуу аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд дагаж мөрдүүлэн хэрэгжүүлж ажиллахыг Сумын Засаг дарга /М.Жамъяншарав/-т даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийн талаар хагас жил тутамд иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнаж байхыг Сумын Засаг дарга /М.Жамъяншарав/-т үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зөвшөөрсүгэй.

5.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 6/08

Өвт

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН

ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д" заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуучлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалаар баталсан "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Бат-Өлзий сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийг нэгдүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан хэмжээг албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд, айл өрхүүдэд сурталчлан таниулах, дагаж мөрдүүлж хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга (С.Амгалан), "Бат-Өлзий тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын дарга (Г.Бямбагарав) нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж, мөрдсүгэй.

5.Тогтоолыг хуулийн хугацаанд холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга / Ж.Чимэддулам/-д даалгасугай.

ДАРГА Д.ЦЭРЭНТОГТОХ