A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 245

Улаанбаатар хот

"Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа

эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага"-ыг

батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 405 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН

/СЗХ-ны 2019 оны 439 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 384

Улаанбаатар хот

"ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД ТАВИХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА" БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.9, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавих нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү нөхцөл, шаардлага хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 245 дугаар тогтоолоор баталсан "Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.

ДАРГА Д.БАЯРСАЙХАН