A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай /БОАЖС, НЗДаргын хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС, НЗДаргын хамтарсан 2019 оны А/433-А/820 дугаар тушаал, захирамжаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/226-А/619

Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3, Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны 43 дугаар тогтоолд заасныг тус тус үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХ нь:

1. "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хэвлэл мэдээллийн албанд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст болон дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ хамтарсан тушаал, захирамж гарсантай холбогдуулан "Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хамтарсан А/04-А/19, 3 дугаар сарын 30-ны өдрийн А/72-А/174 дүгээр тушаал, захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА