- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨВӨРХАНГАЙ АЙМАГ АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЭЛД НОГДУУЛАХ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 08/02
Арвайхээр
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг тогтоох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Аймагт бүртгэлтэй автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд жилд ногдуулах албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.
3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны "Хувь хэмжээ тогтоох тухай" 9/01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ИШДОРЖ
Текст томруулах
A
A
A