A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН

ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 08/03

Арвайхээр

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших үл хөдлөх эд хөрөнгөд ногдуулах албан татварын хэмжээг 0,8 хувиар тогтоосугай.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тогтоосон хувиар ногдуулж аймгийн төсөвт төвлөрүүлэх ажлыг ажлыг зохион байгуулж, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай" 01/09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА А.ИШДОРЖ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 22/02

Арвайхээр сум

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дах заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт орших үл хөдлөх эд хөрөнгөд ноогдуулах албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосугай.

2.Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг тогтоосон хувиар ногдуулах ажлыг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч (И.Доржсүрэн)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөн ажилласугай.

4.Тогтоол хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн "Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай" 08/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА О.ПҮРЭВДОРЖ