A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 04-ны өдөр

Дугаар 159

өдөр Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.5, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. "Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоонд тавигдах шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тогтоол батлагдсантай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН