Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ, хэрэглэх/

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2018 оны 07 сарын 23-ны өдөр                           Дугаар А/253                          Улаанбаатар хот

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол  Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.1.9, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60.1; 64.1; 64.4 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус, тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Аюулгүйн тэмдгийн хэлбэр, хэмжээ, хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Энэхүү журмыг батлагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор Хууль зүйн асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхийг Тамгын газар /Б.Эрдэнэзул/, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар /В.Ганзориг/ нарт үүрэг болгосугай.

 

 

                                 ДАРГА                                   Г.ГАНТӨМӨР