A

A

A

Бүлэг: 1979

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

"Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах, бүртгэх журам"-ыг шинэчилэн батлах тухай

2018 оны 07 сарын 24-ны өдөр

Дугаар А/257

Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн Газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 25 дугаар зүйлийн 25.3.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 64 дугаар зүйлийн 64.1; 64.4 дэх хэсэг, Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Нийлүүлэгчийн мэдэгдлийг гаргах, бүртгэх журмыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмыг батлагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор хуульзүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхийг Тамгын газар (Б.Эрдэнэзул), Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар (В.Ганзориг) нарт даалгасугай.

3.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг хангаж ажиллахыг Тамгын газар (Б.Эрдэнэзул), Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар (В.Ганзориг)-т тус тус үүрэг болгосугай.

4.Дээрх журам батлагдсантай холбогдуулан Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан журмыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү журмыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ГАНТӨМӨР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 8 сарын 6-ны өдрийн 3976 дугаарт бүртгэв.