A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

9 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 08

Зуунмод сум

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээ тогтоох тухай

"Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 25 дугаар зүйлийн 25.1, "Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль"-ийн 5.1, 5.3 дахь заалт, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах жилийн албан татварыг дараах хэмжээгээр тогтоосугай.

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл

Жилд ногдуулах татварын хэмжээ

1

2 дугуйтай мотоцикль

2300

2

3 дугуйтай мотоцикль

3500

3

Суудлын автомашин:

/Цилиндрийн багтаамжийн нэг см3 тутамд төгрөгөөр/

А. 2001 см3 хүртэл

18

Б. 2001-3001 см3

20

В. 3001 см3 болон түүнээс дээш

30

4

Микро автобус /15 хүртэл суудалтай/

35000

5

Автобус

50000

6

Ачааны автомашин:

1. 1 хүртэл тн-ын даацтай

22000

2. 1-2 тн-ын даацтай

30000

3. 2-3 тн-ын даацтай

40000

4. 3-5 тн-ын даацтай

55000

5. 5-8 тн-ын даацтай

80000

6. 8-10 тн-ын даацтай

90000

7. 10-20 тн-ын даацтай

120000

8. 20-30 тн-ын даацтай

180000

9. 30-40 тн-ын даацтай

240000

10. 40-50 тн-ын даацтай

300000

11. 50-60 тн-ын даацтай

360000

12. 60-70 тн-ын даацтай

420000

13. 70-80 тн-ын даацтай

480000

14. 80-90 тн-ын даацтай

570000

15. 90-100 тн-ын даацтай

630000

16. 100 тн-ын даацтай

660000

7

Тусгай зориулалтын автомашин

16000

8

Трактор, өөрөө явагч бусад хэрэгслэл

14000

9

Бага оврын трактор

6000

10

Чиргүүл /даацын 1 тн тутамд/

6000

2. Аймгийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг мөрдүүлж, хууль, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, Хууль зүй Дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 11 дүгээр хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ЭНХБАТ