Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 08 сарын 31-ний өдрийн 3988 дугаарт бүртгэв.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр                                Дугаар 54                              Улаанбаатар хот

 

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

“Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг, 24 дүгээр зүлийн 24.1.2 дахь заалт, Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Хадгаламжийн даатгалын корпорацийн “Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Журам батлах тухай” 15 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал (Х.Бум-Эрдэнэ)-д даалгасугай.

 

ДАРГА                                     О.ЭРДЭМБИЛЭГ