A

A

A

Бүлэг: 1979

/ХДҮХ-ны 2018 оны 69 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд

2018 оны 08 сарын 31-ний өдрийн 3989 дугаарт бүртгэв.

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 08 сарын 16-ны өдөр Дугаар 55 Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

"Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалт, Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1..Хадгаламжийн даатгалын корпорацийн "Даатгалын нөхөн төлбөр олгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн "Журам батлах тухай" 11 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал (Х.Бум-Эрдэнэ)-д даалгасугай.

ДАРГА О.ЭРДЭМБИЛЭГ