A

A

A

Бүлэг: 1979

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар271 Улаанбаатар хот

"Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын

гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид

хуваарилах журам"-ыг шинэчлэн батлах тухай

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Жолоочийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулж чадаагүй жолооч нарыг даатгагчид хуваарилах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс эхлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2011 оны 336 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Б.Ариунаа/-нд даалгасугай.

ДАРГА С.ДАВААСҮРЭН