A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 270

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 19.1, 19.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2017 оны 87 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Шадар сайдын харьяанд Үндэсний итгэмжлэлийн төв байгуулж, төвийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

2. Итгэмжлэлийн чиг үүрэг Үндэсний итгэмжлэлийн төвд шилжиж байгаатай холбогдуулан 2018 оны төсөвтөө багтаан зохицуулалт хийх замаар Стандарт, хэмжил зүйн газрын холбогдох албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, урсгал зардлын хамт Үндэсний итгэмжлэлийн төвд шилжүүлэх арга хэмжээ авч, цаашид төвийн үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нь жил бүрийн улсын төсөвт тусган шийдвэрлэж байхыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.

3. Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, Стандарт, хэмжил зүйн газар болон Үндэсний итгэмжлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталж, тус байгууллагуудын хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 7 дахь заалтын Стандарт, хэмжил зүйн газрын орон тооны хязгаарын "123" гэснийг "115" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН