Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 271

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 38.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын Шадар сайд                                           Ө.ЭНХТҮВШИН