Хэвлэх DOC Татаж авах
ДААТГУУЛАГЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ЭРХЭЭР УРАМШУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ


2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр                                                                                                                                                                                  Улаанбаатар хот 

Дугаар 38

ДААТГУУЛАГЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ЭРХЭЭР УРАМШУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:
Нэг. “Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах журам” -ыг нэгдүгээр хавсралтаар, “Даатгуулагчийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас”–ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
Хоёр. Энэ тогтоолоор батлагдсан журмыг 2009 оны 10 дугаар сарын 1-ний дотор төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч. Алтанхуяг /-т даалгасугай.
Гурав.Энэхүү журмын дагуу урамшуулалд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж, урамшуулал олгож, хяналт тавьж ажиллахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч. Алтанхуяг /-т үүрэг болгосугай.
Дөрөв. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Х.Алимаа/, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл /Н.Хүрэлбаатар /-д үүрэг болгосугай.


ДАРГА Д. НЯМХҮҮ


Улсын бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3226 дугаарт бүртгэсэн.