Хэвлэх DOC Татаж авах
Хураамжийн хэмжээ тогтоох тухай

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

 ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр                           Дугаар 11/03                                        Дархан

 

Хураамжийн хэмжээ тогтоох тухай

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн “д”, 19 дүгээр зүйлийн 19.1, Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  ТОГТООХ нь:

           1.  Аймаг, сумдын төвийн доторх хатуу хучилттай авто замын хөдөлгөөнд оролцох ачааны авто машин, механизмын нэг тэнхлэг дээрх ачаалал 5 тн-оос дээш гарсан тохиолдолд сар тутамд авах замын хураамжийн хэмжээг 25,000 /Хорин таван мянга/ төгрөг байхаар тогтоосугай.

2.  Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д үүрэг болгосугай. 

 

 

 

 ДАРГА                                Г.ЭРДЭНЭБАТ