Хэвлэх DOC Татаж авах

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 3998 дугаарт бүртгэв.

МОНГОЛ УЛСЫН  ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ

ХОРООНЫ ТОГТООЛ

 

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр                                                                 Дугаар 276                                                                                                 Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн,“Чандмань илч” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг “Чандмань илч” ХХК /Т.Азбаяр/-д үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

 

           

 

ДАРГА                                                      А.ТЛЕЙХАН                 

ЗОХИЦУУЛАГЧ                                           Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ                                           Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ                                           У.МЯГМАРСҮРЭН