A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 10 сарын 4-ний өдрийн 3999 дугаарт бүртгэв.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчимхүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 188 дугаар тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам"-ыг тус тус үндэслэн, "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах хорооноосТОГТООХ нь:

1.Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Гурван тэс сумдын хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлэн хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК /Т.Жаргалсайхан/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 213 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Д.БАССАЙХАН

ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ У.МЯГМАРСҮРЭН