A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 287

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д дор дурдсан агуулгатай 26 дахь заалт нэмсүгэй:

"26.Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв-ГХЯ".

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР