A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 296

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зохион байгуулалт, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоолын хавсралтын 1.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"1.1. Байгаль орчин, уур амьсгалын сангийн зорилго нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн төлөв байдлыг судлан тогтоох, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, өөрчлөлтөд дасан зохицох, иргэдэд экологийн боловсрол олгох зэрэг чиглэлээр сангийн хөрөнгийг оновчтой, үр ашигтай зарцуулахад оршино." гэж.

2. Засгийн газрын 2012 оны 189 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "Байгаль хамгаалах..." гэсэн хэсэг, уг тогтоолын хавсралтын гарчиг болон мөн хавсралтын 1.2 дахь хэсгийн "Байгаль хамгаалах" гэснийг "Байгаль орчин, уур амьсгалын..." гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ