A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 298

 


МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

 

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод зохион байгуулагдсан олон улсын дүрслэх урлагийн Биеннальд “Миний нутаг” монгол зургийн бүтээлээр оролцож, шилдгээр шалгарсан Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнайд 65.0 (жаран тав) сая төгрөгийн мөнгөн шагналыг олгосугай.

 

2. Уран бүтээлчид олгох мөнгөн шагналд шаардагдах 65.0 (жаран тав) сая төгрөгийг олон улсын уралдаан, наадамд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад зөвшөөрсүгэй.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

 

Боловсрол, соёл, шинжлэх

ухаан, спортын сайд                                                          Ц.ЦОГЗОЛМАА