A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ, ЗАХИРАМЖ

2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар А/364, А/548

Улаанбаатар хот

Агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ/ЗАХИРАМЖЛАХнь:

1. "Булган аймгийн Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүс"-ийг 1 дүгээр, уг бүсэд мөрдөх журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Булган сумын агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэхийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тус тус даалгасугай.

3. Энэхүү хамтарсан тушаал, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Г.Нямдаваа/, Булган сумын агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч /Ц.Бат-Өлзий/ нарт тус тус үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ

ЖУУЛЧЛАЛЫН САЙД

Н.ЦЭРЭНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА

Э.БАТЗОРИГ