A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 18/15

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч /С.Батболд/-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 89 дүгээр тогтоол, 168 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

ДАРГА С.АМАРСАЙХАН

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр

Дугаар 84

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Холбогдох хууль хүчингүй болсон, шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй дараах тогтоолууд болон тогтоолын заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

1.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам батлах тухай" 18/15 дугаар тогтоол

1.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны "Тогтоолд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай" 12/37 дугаар тогтоол

1.3.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Нийслэлийн нутаг дэвсгэрт төлбөртэй зогсоолын талаар авах зарим арга хэмжээний тухай" 70 дугаар тогтоол

1.4.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны "Авто зам ашигласны төлбөрийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 71 дүгээр тогтоол

1.5.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны "Хувьчлалын арга хэлбэр тогтоох тухай" 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалт

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга (Б.Батбямба)-д даалгасугай.

ДАРГА Б.БАТБАЯСГАЛАН