Хэвлэх DOC Татаж авах
ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

2009 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 18

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршуулгын тэтгэмжийн хэмжээг 300000 төгрөг /гурван зуун мянга/-өөр шинэчлэн тогтоосугай.
Хоёр. Энэхүү тогтоолоор баталсан оршуулгын тэтгэмжийн хэмжээг нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оршуулгын тэтгэмжид зарцуулах нэмэгдэл эх үүсвэр батлагдсан өдрөөс мөрдөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т даалгасугай.
Гурав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /М.Батаа/-нд үүрэг болгосугай.


ДАРГА Д. НЯМХҮҮ


Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3223 дугаарт бүртгэсэн.