A

A

A

Бүлэг: 1979

/ЭХЗХ-ны 2018 оны 324 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дугаар 316 Улаанбаатар хот

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын Байнгын Хорооны 2015 оны 02 дугаар тогтоолын 2 дугаар хэсгийн 3 дахь заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 221 дүгээр тогтоолоор баталсан "Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журам"-ыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. Алтай-Улиастайн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан тарифыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үнэ тариф, зах зээлийн газар /Б.Болор-Эрдэнэ/-тдаалгасугай.

4. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Тариф батлах тухай" 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 211 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болгосугай.

ДАРГА А.ТЛЕЙХАН