Хэвлэх DOC Татаж авах
ӨВЧТӨН САХИСНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
ӨВЧТӨН САХИСНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

2009 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 31

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь заалт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны саналыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:
Нэг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дугаар зүйлд заасан өвчтөн сахисны тэтгэмжийн хэмжээг ажлын нэг өдөрт 3000 /гурван мянга/ төгрөг байхаар тогтоосугай.
Хоёр. Энэхүү тогтоолоор баталсан хэмжээг баримтлан хуульд заасан нөхцөл, журмын дагуу даатгуулагчид өвчтөн сахисны тэтгэмж олгох ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч.Алтанхуяг/-т үүрэг болгосугай.
Гурав. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /М.Батаа/-нд даалгасугай.


ДАРГА Д. НЯМХҮҮ


Улсын бүртгэлд 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 3225 дугаарт бүртгэсэн.