Хэвлэх DOC Татаж авах
Журам батлах тухай /Тэргүүний хүмүүжигчийн урамшуулал тогтоох журам/

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
Журам батлах тухай /Тэргүүний хүмүүжигчийн урамшуулал тогтоох журам/

2009 оны 05 сарын 27-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар А/54

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль”-ийн 123, 124, 125 дугаар зүйл, “Ялтны дунд явуулах сургалт, хүмүүжлийн ажлын заавар”-ын 6.4, 6.5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
1. ”Тэргүүний хүмүүжигчийн урамшуулал тогтоох журам”-ыг нэгдүгээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /“Тэргүүний хүмүүжигч”/-ын тэмдэг, үнэмлэхний загварыг хоёрдугаар, “Тэргүүний хүмүүжигч” гэрчилгээний загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Дээрхи урамшууллын тэмдгийг батлагдсан загварын дагуу захиалан хийлгэх ажлыг зохион байгуулж, зохих нөөцтэй байлгах арга хэмжээ авч ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газар /хурандаа Д.Даваа-Очир/, Санхүү, үйлдвэр, төлөвлөлт, бодлого зохицуулалтын газар /хурандаа О.Шагдарсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.
3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Даваа-Очирт даалгасугай.
4. Энэ тушаалыг нийт ялтнуудад уншин танилцуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга нарт үүрэг болгосугай.


            ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ           Д.БАТЖАРГАЛ


                Улсын бүртгэлийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3035 дугаарт бүртгэсэн