A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.02.07-ны өдрийн 1-1/715 дугаар албан бичгээр улсын нэгдсэн бүртгэлээс хасалт хийсэн/

ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Дугаар 05 Улаанбаатар хот

Монгол улсын Архивын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11 дүгээр заалт, Үндэсний архивын газрын Бодлого зохицуулалт хяналтын хэлтсийн 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Барилга байгууламжийн зураг төсөл техникийн баримт бичгээр хадгаламжийн нэгж бүрдүүлэх ажлын заавар"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Төрийн архивын сан хөмрөгт төрийн ба төрийн бус байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн барилга байгууламжийн зураг төсөл техникийн баримт бичгээр хадгаламжийн нэгж бүрдүүлэх үйл ажиллагаанд энэхүү зааврыг мөрдүүлж ажиллахыг Үндэсний төв архив, аймаг нийслэлийн архивын алба, тасгийн дарга нарт үүрэг болгосугай.

Гурав. Зааврыг Үндэсний төв архив, аймаг, нийслэлийн архивын алба, тасаг төрийн ба төрийн бус байгууллагуудад хүргүүлэх зорилгоор хэвлэх болон мэргэжил арга зүйн чиглэлээр сурталчлах ажлыг зохион байгуулахыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/, Хэвлэх хэсэг /Д.Бат-Очир/, Шинжлэх ухаан технологи зураг төслийн тасаг /О.Тунгалаг/-т даалгасугай.

ДАРГА Д.ӨЛЗИЙБААТАР

2006 оны 2 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлийн 2579 дугаарт бүртгэсэн