Хэвлэх DOC Татаж авах
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал /

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУШААЛ
АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал /

2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 322

Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсгийн 27.6.2, 27.6.4 дэх заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 39 дүгээр тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох
аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.
2. Аргачлалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий
газар, Улсын төсвийн орлого, хяналтын газар, нийслэл, аймаг, дүүргийн татварын
газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татвар хураалтын
хэлтэс (С.Туул) - т даалгасугай.
4. "Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох
аргачлал"-ыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн нийтээр дагаж мөрдөх эрх
зүйн актын бүртгэлд бүртгүүлэхийг Хууль, эрх зүйн хэлтэст (О.Тэнгис)-т даалгасугай.


ДАРГА Ц.ОЮУНБААТАР


Улсын бүртгэлд 2010 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3168 дүгээрт бүртгэсэн