Хэвлэх DOC Татаж авах
ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 02 сарын 07 өдөр Улаанбаатар хот





Дугаар 26

«Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай «Монгол Улсын хуулийн 6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Татварын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. «Албан татварыг жишгээр ногдуулах орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлэгч татвар төлөгчийн гэрчилгээ ТМ-06»-ний загварыг 1 дүгээр хавсралтаар, «Сум, аймаг, хот, улс хооронд автомашинаар зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч татвар төлөгчийн гэрчилгээ ТМ-07»-ний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Батлагдсан гэрчилгээг татвар төлөгчдөд олгож, аргачлалыг мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс /Я.Батцоож/-т даалгасугай.


ДАРГА Л.ЗОРИГ