- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
/ТЕГ-ын даргын 2018 оны А/68 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 220
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: |
1.Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах тухай журам”-ыг 2 дугаар хавсралтаар, “Ажлын зураг авалт хийхэд баримтлах журам”-ыг 3 дугаар хавсралтаар, “Эд хөрөнгө битүүмжлэхэд баримтлах журам”-ыг 4 дүгээр хавсралтаар, “Үзлэг хийхэд баримтлах журам”-ыг 5 дугаар хавсралтаар, “Тооллого явуулахад баримтлах журам”-ыг 6 дугаар хавсралтаар, “Шүүхэд нэхэмжлэл бичих тухай зөвлөмж”-ийг 7 дугаар хавсралтаар тус тус баталсугай. |
2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан ҮТЕГ-ын даргын 2008 оны 153, 183 тоот тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. |
3. Батлагдсан журам, зөвлөмжийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг бүх шатны татварын албадад, татвар хураалтын үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалттай уялдуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Татварын удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс/Б.Эрдэнэбаатар/, Татвар хураалт, үйлчилгээний хэлтэс /О.Цогт/-т тус тус даалгасугай. |
ДАРГА Л.ЗОРИГ
Улсын бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2954 дугаарт бүртгэсэн |