A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/226 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 683

Гаалийн тухай хуулийн 252.8, 256.7 дахь заалт, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, гаалийн лабораторийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/, Гаалийн төв лабораторийн эрхлэгч /Н.Цолмон/ нарт тус тус даалгасугай.

3. Энэ журмын хавсралтаар батлагдсан маягт, хэвлэмэл хуудсыг хэвлүүлэх, хангах ажлыг зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн газрын дарга /Н. Болд/-д даалгасугай

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2000 оны 578 дугаар тушаалын хоёр, гурав, дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ тушаалыг 2009 оны 01 дугаар сарын 02 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ