A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУШААЛ

ҮНДЭСНИЙ КОДОД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2011 оны 207 дугаар тушаалд/

2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 208

Дугаар 208

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт" дахь үндэсний кодод оруулах нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн хяналт, бүрдүүлэлтэд хэрэглэхийг гаалийн харилцаанд оролцогчдод үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Хяналт, эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан дэд дарга /Д.Оюунчимэг/, Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд дарга /А.Мурат/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ