A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2018 оны А/57 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ҮНДЭСНИЙ КОДОД ОРУУЛАХ ЗАРИМ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАХ ТУХАЙ /2011-207-д/

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 680 Улаанбаатар хот

1. Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системд үндэслэсэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалт” дахь үндэсний кодод оруулах зарим нэмэлт, өөрчлөлтийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Үндэсний кодод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг гаалийн хяналт, бүрдүүлэлтэд хэрэглэхийг гаалийн харилцаанд оролцогчдод үүрэг болгосугай.

3. Тушаалыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Хяналт, эрсдлийн удирдлагын асуудал хариуцсан дэд дарга /Д.Оюунчимэг/, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга /М. Өлзийбат/ нарт үүрэг болгосугай.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ