Хэвлэх DOC Татаж авах
ҮНЭТ МЕТАЛЛ ОЛБОРЛОГЧ АРИЛЖААНЫ ХҮСЭЛТЭЭР АРИЛЖАА ХИЙХЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ҮНЭТ МЕТАЛЛ ОЛБОРЛОГЧ АРИЛЖААНЫ ХҮСЭЛТЭЭР АРИЛЖАА ХИЙХЭД МӨРДӨХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 99

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 5, 21 дүгээр зүйлийг үндэслэн ТУШААХ нь:
1."Үнэт металл олборлогч, арилжаалагчдын хүсэлтээр арилжаа хийхэд мөрдөх журам"-ыг баталсугай.
2. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 301 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Бүртгэл тооцоо, автоматжуулалтын газар (Б. Лхагвасүрэн)-т даалгасугай.
                                             ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                   О.ЧУЛУУНБАТ