Хэвлэх DOC Татаж авах
ХУРААНГУЙ ТЭНЦЛИЙН МАЯГТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ХУРААНГУЙ ТЭНЦЛИЙН МАЯГТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны.6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 343

Мөнгө ба санхүүгийн статистикийг эмхтгэн гаргах олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилгоор Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. Монголбанкны сарын хураангуй тэнцэл гаргах шинэчилсэн маягтыг 1 дүгээр хавсралтаар, банкны хураангуй тэнцэл гаргах маягтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. 2004 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн энэхүү шинэчилсэн маягтын дагуу сарын хураангуй тэнцэл гаргаж байхыг Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар /Б.Лхагвасүрэн/, банкуудын захирлуудад үүрэг болгосугай.
3. Энэ тушаалыг батлагдсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 1999 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 393 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар /Ц.Цолмон/, Хяналт шалгалтын газар /Л.Чимгээ/-т даалгасугай.
                                                            ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                 О.ЧУЛУУНБАТ