Хэвлэх DOC Татаж авах
ХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 1 дүгээр сарын 5 Улаанбаатар хот





Дугаар 9

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны хүүгийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх зөвлөмж"-ийг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сургалтыг 2000 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал), банкуудын Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлуудад даалгасугай.
3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Д.Энхжаргал)-т даалгасугай.
                                                         ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                                                                                Ж.ҮНЭНБАТ