Хэвлэх DOC Татаж авах
ШИМТГЭЛИЙН ТУХАЙ

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
ШИМТГЭЛИЙН ТУХАЙ

2002оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот





Дугаар 472

Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 28 дугаар зүлйин 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:
1. Банкуудаас тушаасан америк долларын дэвсгэрт тус бүрээс дор дурдсан шимтгэлийг тооцон авч байхыг Бүртгэл тооцоо, мэдээллийн технологийн газар (Б.Лхагвасүрэн)-т даалгасугай.
1-тийн америк доллар дэвсгэрт 3 хувь
2, 5 -тын америк доллар дэвсгэрт 1 хувь
10, 20-тын америк доллар дэвсгэрт 0,5 хувь
50-тын америк доллар дэвсгэрт 0,3 хувь
100-тын америк доллар дэвсгэрт шимтгэлгүй
2. Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Ц.Цолмон)-т даалгасугай.
                                            ЕРӨНХИЙЛӨГЧ                                                                               О.ЧУЛУУНБАТ