Хэвлэх DOC Татаж авах
ЭНГИЙН ВЕКСЕЛИЙН МАЯГТЫГ БАТЛАХ ТУХАЙ

УИХ-ААС ТОМИЛОГДДОГ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ АЛБАН ТУШААЛТНЫ ШИЙДВЭР
ЭНГИЙН ВЕКСЕЛИЙН МАЯГТЫГ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 172

Векселийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Бодлогын Зөвлөлийн 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1.Энгийн векселийн маягтыг энэ тушаалын нэгдүгээр хавсралтаар, шилжих векселийн маягтыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Батлагдсан загварын дагуу векселийн маягтыг хэвлүүлэх ажлыг зохион бйгуулахыг мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газар /н.Төмөрбаатар/-т даалгасугай.
3.Векселийн маягтыг шинээр хэвлүүлж байгаатай холбогдуулан нэг бүр нь 5 төгрөг 11 мөнгөний үнэ бүхий 174872 ширхэг, бүгд 893595 төгрөг 92 мөнгөний векселийн хуучин маягтыг хүчингүй болгож, бичиг хэргийн зардлаар гаргахыг Бүртгэл, тооцооны газар /Г.Тогтохбаатар/, Хангамж үйлчилгээний гхэлтэс /Т.Халтар/-т зөвшөөрсүгэй.
ЕРӨНХИЙЛӨГЧ Ж.ҮНЭНБАТ