A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

2002  оны 4 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 123

Улаанбаатар хот

                                                  ДЭЭД ШҮҮХИЙН 1998 ОНЫ 62 ДУГААР ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6 дахь заалтыг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1."Улс төрийн хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 62 дугаар тогтоолын 9 дэх заалтыг дор дурьдсанаар шинэчлэн найруулсугай.

9.Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалтын "...ах, эгч, дүү" гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан ах, эгч, дүүг; мөн заалтын "ач, зээ" гэдэгт хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан хүү, охины төрсөн буюу үрчилж авсан хүүхэд; түүнчлэн хэлмэгдэгчийн төрсөн буюу үрчилж авсан ах, эрэгтэй дүүгээс гарсан ба үрчилж авсан хүүхэд /ач/, эсхүл төрсөн буюу үрчилж авсан эгч, эмэгтэй дүүгээс гарсан ба үрчилж авсан хүүхэд /зээ/-ийг тус тус хамааруулан ойлгоно.

2."Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 242 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ГАНБАТ
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ