A

A

A

  • Нүүр
  • Улсын дээд шүүхийн тогтоол
  • ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1991 ОНЫ 13 ДУГААР ТОГТООЛЫН 8 ДУГААР ЗҮЙЛИЙГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ /Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-06-23-ны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1995 оны 3 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

                                                 ДЭЭД ШҮҮХИЙН БҮГД ХУРЛЫН 1991 ОНЫ 13 ДУГААР ТОГТООЛЫН 8 ДУГААР ЗҮЙЛИЙГ ӨӨРЧЛӨН НАЙРУУЛАХ ТУХАЙ      
                                                                          /Энэ тогтоолыг УДШ-ийн 1997-06-23-ны 259 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

Хэвлэх

Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг зүйлчилж байгаа шүүхийн практикийг нэг мөр болгож хуулийн заалтад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

1.Дээд шүүхийн Бүгд хурлын 1991 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"8.Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг бага хэмжээтэй ашиглан шамшигдуулах хэрэг нь зөвхөн хулгайлах, завших, үрэгдүүлэх, албан тушаалынхаа байдлыг урвуулж ашиглаж залилан мэхлэх зэрэг аргаар үйлдэгдэж болно. Хэрэв бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, булаах, далайлган сүрдүүлэх аргаар ашиглан шамшигдуулсан бол уг хэргийг ашиглан шамшигдуулсан эд хөрөнгийн хэмжээнээс хамаарахгүйгээр эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчилнэ.

Бусдын эд хөрөнгийг бага хэмжээтэй /Дээд шүүхийн 1994 оны 125 дугаар тогтоолд заасан 3000-50000 төгрөг хүртэл/ ашиглан шамшигдуулах хэрэг нь урьдчилан тохиролцсон бүлэг этгээд онц аюултай гэмт хэрэгтэн, нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж буюу машин механизм ашиглаж, эсхүл орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтэрч үйлдсэнээс үл хамааран Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн дагуу зүйлчлэгдэнэ.

Харин удаа дараагийн үйлдлээр нэг эх үүсвэрээс эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан бол үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж учирсан хохирлын нийлбэр дүнгээр хэргийг зүйлчилнэ".

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.БАТСАЙХАН