A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

АЖИЛТНЫ ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ХӨЛСИЙГ ТООЦОХ ТУХАЙ

1993 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төсөвт байгууллагын ажилтны 1993 оны ээлжийн амралтын хөлсийг амралт олгохын өмнөх сарын хөдөлмөрийн хөлсийг тухайн сард ажилласан ажлын өдрийн тоонд хувааж, ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн тооцож олгохоор тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 63 дугаар тогтоолоор баталсан "Дундаж хөлс тодорхойлох журам"-ын 5 дугаар зүйлийг 1993 оны хувьд мөрдөхгүй байх нь зүйтэй гэж үзсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ